Бүлэг |
|
|
Сонирхолтой фото |
|
|
Ярилцлага |
|
|
Асуулга |
|
|
Архив |
|
|
Зочилсон |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
|
Main » 2010 » April » 12 » МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ЗАВХРАЛ
00:10 МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ЗАВХРАЛ |
Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй хүмүүсийн толгой хорогдох бор гэрийг хэдхэн хоногийн өмнө машинаар дайрч халдсан бол энэ удаад жагсагчдын үр хүүхдийг нь оролдож эхэлсэн бололтой. Тодруулбал, "Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгын 12 настай хүүг үл таних нэгэн залуу өдөржин араас нь дагажээ.
Хүүг дагасан эл этгээд цагаан пүүз, шар малгай, цэнхэр жинс, хар хүрэмтэй байсан гэнэ. Тэгэхээр өдөржин хүүгийн араас ажил хэрэг болгон дагасан нь цаанаа ямар нэгэн учиртай байж таарна. Тэрбээр лав халаасны хулгайч биш байх. Учир нь өөдөсхөн хүүг дээрэмдэх зорилготой байсан бол өдөржин дагах хэрэг байна уу.
Тэгээд ч хулгайч байлаа гэхэд очиж очиж Г.Уянгын хүүг, тэр дундаа энэ цаг үед шүү. Ийм тохироо тэр бүр таарахгүй биз. Харин хүүгийн хэлж байгаагаар араас нь дагасан хүн энгийн хувцастай л болохоос хийж буй үйлдэл нь яг цагдаа шиг байсан хэмээн тодруулсан юм. Тэгэхээр жирийн бус хүн байсан нь тодорхой. Харин хүүгийн хэлснээр хүчнийхэн өөдөсхөн хүүг ямар шалтгаанаар дагав.
Дашрамд дуулгахад, улс төрийн тэмцэл эцэстээ бүр жагсагчдын гэр бүлийнхэнд нь халдаж буйн илрэл ч байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Тэгээд ч хүчнийхэн жагсагчдыг нүд салгалгүй ширтэж буй. Ийнхүү улс төрийн тэмцэл увайгаа алдаж, хүний жаахан үрээр оролдох хэмжээнд очих нь ээ. Ёстой нөгөө ёс зүйгүй алхам гэгч нь энэ биз.
Н.Сарнай
|
Category: Мэдээ |
Views: 667 |
Added by: mondo
| Rating: 0.0/0 |
|
|
Calendar |
« April 2010 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
ЭСЯ |
|
|
Форум |
|
|
Цуглаан |
|
|
Эв нэгдэл холбоо |
|
|
Сэтгэ |
|
|
Жамуух хамтлаг |
|
|
Дэлхий |
|
|
|