Бельгийн Монголчуудын холбоо Thursday, 25.04.2024, 09:05
Welcome Guest | RSS

Бүлэг

Сонирхолтой фото

Ярилцлага

Асуулга
Танилцах үдэшлэг
Total of answers: 21

Архив

Хэрэгцээт хаяг
  • Сонин унших

  • Дэлхийн монголчууд
  • Америк
  • Ирланд
  • Голанд
  • Австрали
  • Япон
  • Герман
  • Польш
  • Швед
  • Украин
  • Испани

  • Зочилсон

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    Main » 2010 » July » 7 » Монгол руу хөнгөлөлттэй үнээр аялах боломжтой
    13:08
    Монгол руу хөнгөлөлттэй үнээр аялах боломжтой


    МИАТ ХК нь А330-300 маягийн бизнес, энгийн зэрэглэлийн агаарын хөлгөөр 2010.07.01-2010.09.10-ний хооронд Берлин, Токио хотууд руу шууд нислэг үйлдэх болсонтой холбогдуулан  тодорхой хөнгөлөлтүүдийг санал болгож байна.
    МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр Турк улсад бүртгэлтэй, 2001 онд үйлдвэрлэсэн, 318 зорчигчийн суудалтай, 15 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай  А 330-300 маягийн агаарын хөлгийг  богино хугацаагаар  түрээслэх гэрээ байгууллаа.
    Гэрээнд тусгаснаар тус агаарын хөлгийн төлбөр нь ниссэн цагаасаа хамаарах бөгөөд МИАТ ХК энэ хугацаанд ашигласнаар дунджаар 10 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөөд байна. Олон суудалтай агаарын хөлөг ашигласнаар төлөвлөснөөс илүү зорчигч, ачаа тээвэрлэх боломж бүрдэх бөгөөд тус компани гэр бүл, найз нөхөд, групп зорчигчдод зориулан маркетингийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт зарлаад байна.


    Сайндаа ч Монголчууд хямдралтай нисээд байгаа хэрэг биш,өөрийн хөрөнгөө сөхрүүлээд айлаас онгоц гуйсан юм байна. Энэ нь МИАТ  байгууллагыг хувааж идэх гэсэн хэдэн луйвирчидаас үүсэлтэй хэрэг болжээ.
    МИАТ-ийн бузар булай
    Түүхэндээ анх удаа манай нисэхийнхэн онгоцоо барьцаалан байж, олон улсын хоёр ч нислэгийг зогсоосны хүчинд МИАТ болоод Иргэний нисэхийн ерөнхий газарт  үүрлээд байгаа бузар булай бүхнийг ил гаргаж чадлаа. Зарим иргэн, төрийн түшээд үүнийг буруушаан "Улсад 384 сая төгрөгийн хохирол учруулаад байгаа этгээдүүдийг ажил, албан тушаалаас халсан нь зөв. 150 гаруй иргэнийг хохироож, олон улсын нислэгийг саатуулан хэзээ ч байгаагүй муу аргаар ширээ, сандалтайгаа үлдэх гэсэн тэр нөхдийг шүүхэд өг” гэж байна. Үнэндээ энэ удаагийн тэмцлийн хэлбэр онгоц барьцаалах нь МИАТ компанийн удирдлага хийгээд, тус байгууллагад байгаа хууль бус үйл явдал, бузар булай бүхний тэвчээрийн хүлээс тэсэрч байгаагийн илрэл. 
    Нэг үгээр хэлбэл тус компанийн Техникийн газрын захирал буюу ерөнхий инженер Ё.Энхтөр эр хүний зориг гарган МИАТ-д үүрлээд байгаа  тэрхүү бусармаг үйлдлийг олонд дэлгэлээ.Ё.Энхтөрийг онгоц барьцаалсан гээд байгаа ч энэ нь түүний эцсийн арга байсан болов уу. Тэгээд ч онгоц барьцаалсан гэхээр арай л авцалдаж өгөхгүй байна аа. Эхлээд Ё.Энхтөрийг ажлаас халах саналыг ИНЕГ-ын дарга С.Батмөнх гаргаж шийдвэрийг нь МИАТ компанийн удирдлага гаргажээ. Гэтэл нислэг үйлдэх онгоцонд техникийн баталгаа болгож хамгийн сүүлийн гарын үсгийг Ё.Энхтөр зурах ёстой байдаг. Гэтэл ажлаасаа халагдсан хүн яагаад ч гарын үсэг зурж болохгүй гэдгийг Ё.Энхтөр мэдэх тул 25-ны 06.45 цагт хөөрөх Сөүлийн онгоц саатсан байна. Ё.Энхтөрийг халсан мөртлөө баталгааны эцсийн гарын үсгийн зурах хүнийг томилоогүй МИАТ-ийн удирдлагын буруу гэдэг эндээс харагдана.  МИАТ бол төрийн өмчит аж ахуйн нэгж боловч Нисэхийн ногоон дэнжид бүгсэн нууцлагдмал вант улс гэж хэлж болохоор газар. Энд жирийн иргэн олж харах нь  бүү хэл  төрийн байгууллага, хууль хяналтынхан нь ч зарим тохиолдолд мэддэггүй,  далдуур башир аргаар албан тушаалын наймаа явагддаг, аваа өгцөөгөө хийдэг, ах дүү найз нөхөр, эцэг хүүгийн ноёрхол тогтсон нэг үгээр хэлбэл мафижсан орчин бүрдээд байсан юм. Үүнийг илчилж, үл тэвчин  Техникийн газрын 94 хүн ажлаас халагдах өргөдлөө өгч байна. Хэзээ манай улсын түүхэнд нэгэн зэрэг 94 хүн ажлаас халагдах өргөдлөө өгч байлаа. 
        Энэ 94 хүн аргаа бараад, МИАТ компани болохоо байлаа гээд л өргөдлөө өгсөн. Гэтэл Түүнийг нь ИНЕГ болон компанийн удирдлага эрүүл нүдээр олж харахын оронд алгаа ташин "Дараагийн хүмүүс  бэлэн байна. Тэр бүү хэл Солонгосын Корейн Эйр компанийн мэргэжилтнүүдийг нэг онгоцны хамт авч ажиллуулахаар боллоо” гээд Засгийн газар, сайд, дарга нартаа тайлагнаж сууна. Яасан нөгөө "Төрд тэрсэлсэн Ё.Энхтөр тэргүүтэй нөхөд улсад 384 сая төгрөгийн хохирол учрууллаа” гэж чанга хашгичаад байсан эрхмүүд тэр байтугайг идэж ууж мэдэх солонгос мэргэжилтнүүдийг, онгоцтой нь дуудаж ажиллуулж байгааг юу гэж ойлгох вэ. 94 хүнийг халаад оронд нь төдий тооны хангүг иргэн олж ирлээ гэвэл цалин, ахуй хангамж гээд зардал нь талийж өгмөөр юм. Одоо бүр гадныхантай нийлээд МИАТ-ийг дампууруулах гээд байна уу. Харин болсон үйл явдалд Засгийн газрын тэргүүн ЗТБХБ-ын сайд, ИНЕГ-ын удирдлага, МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага, Төрийн өмчийн хороонд үүрэг өгч  шийдвэртэй арга хэмжээ авсан. Түүгээр ч үл барам МИАТ компанийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийг үндсээр нь өөрчлөхийг үүрэгдэн ажил хэрэг болголоо. Энэ үнэхээр сайн хэрэг. Гэхдээ л дутуу байна аа. МИАТ компанид нүүрлээд байгаа бузар булай бүхнийг нэгмөсөн, үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Нэг удаа зоригтойгоор шийдвэр гаргаж, "хог новшноосоо” салвал яасан юм бэ. Тэгвэл Монголын иргэний агаарын тээврийн цорын ганц компани нүүрээ угаасан хүүхэд шиг болох гээд байна. Үүний нотолгоо нь МИАТ компанийн Техникийн газрын даргыг ажлаас халах болсныг эсэргүүцэн 94 хүн халагдах өргөдлөө өглөө. Энэхүү 94 хүнийг дэмжиж Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчид мэдэгдэл гарган, тэмцэхээ илэрхийлсэн нь нэгийг хэлээд байна. Эндээс харахад ганцхан "МИАТ”-д асуудал байгаа юм биш, түүнээс  халиад ИНЕГ-т ч шийдэх асуудал олон бий гэдгийг хэлээд байх шиг. ИНЕГ бол хууль эрх зүйн хүрээнд МИАТ компанийн үйл ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах талаар төрийн өмнө хариуцлага хүлээсэн Засгийн газрын агентлаг. Гэтэл тэд МИАТ компаниа хянахын оронд нэг хөнжилд багтсан гэхэд болно. Иймээс л асуудал үүссэн  дээр нь нэгмөсөн иргэний нисэхийн салбар болон тус компанид нүүрлээд байгаа булай бүхнийг шүүрдмээр санагдана. 
    "Тунгалаг Тамир” киноны дэвхрэг Итгэлт "Хошууны бузар булай бүхнийг дэлгэнэ гэвэл далай л гэсэн үг” хэмээсэн байдаг нь санаанд орлоо. Гэхдээ төр, засаг байгаа хойно далайг цэвэрлэх учиртай. МИАТ шахааны бизнес хийдэг газар болсон гэдгийг Төрийн ордноос парламентын гишүүд нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрч л байсан.  Тэр бүү хэл ИНЕГ, МИАТ-д цус ойртолт бий болсон. Түүнээс нь өмнө шинэ цус сэлбэхгүй бол нэг л өдөр манай улсын иргэний агаарын тээвэр дампуурах нь. Үүнд ганц жишээ хэлэхэд л хангалттай. МИАТ дотооддоо нислэг хийдэггүй. Тэр нь алдагдалтай байдаг гээд голоход нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд ороод ирсэн. Тэд орон нутагт ашигттай ажиллаад л байгаа. Ашиггүй байсан бол буцаад явчих байлгүй. Даанч тэгсэнгүй. Дээр нь Ховд аймгийн Булган сумын жирийн иргэн Улаанбаатарт онгоцоор ирэхийн тулд Бээжин нисэхээс ч өндөр өртгөөр үйлчлүүлдэг. Зөвхөн нэг талдаа 362 мянган төгрөгөөр ниснэ. Төрийн байгууллагын ажилтан, эмч, багш нар хоёр, гурван сарын цалингаараа нийслэлдээ ирдэг орон манайхаас өөр бий болов уу. Гэтэл Бээжин ороход хоёр талдаа 438 мянган төгрөг байна. Саяхан ЭНЭШТ-д гурван настай хүүхдээ үзүүлэхийн тулд хоёр жил цалингаа хураан байж ирлээ. Буцахдаа машинаар л явна даа гээд хүүгээ тэврэн эмчийн үүд сахих ээжтэй таарч л байсан. Үүнд ИНЕГ, МИАТ-ийн удирдлага, тэнд бугшсан, бий болоод байгаа "идээ, бээр” буруутай. Нэгмөсөн алдааг нь засчихвал алс баруун хязгаарын иргэндээ хүрч үйлчилдэг агаарын тээврийн байгууллагатай болно. Түүнээс биш Р.Бат-Эрдэнэ даргын хэлдгээр эх оронч хүн болж харагдахын тулд 2-3 жилийн цалингаа хуримтлуулаад онгоцоор нисэх үү. Энэ мэт эх захгүй асуудлыг нэгмөсөн шийдвэл Буянт-Ухаад байн байн асуудал үүсээд байхгүй  болмоор л.
    Category: Мэдээ | Views: 803 | Added by: mondo | Rating: 0.0/0
    Total comments: 0
    Name *:
    Email *:
    Code *:
    Calendar
    «  July 2010  »
    SuMoTuWeThFrSa
        123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031

    ЭСЯ

    Форум

    Цуглаан

    Эв нэгдэл холбоо

    Сэтгэ

    Жамуух хамтлаг

    Дэлхий


    Copyright MyCorp © 2024Site managed by uCoz