Бельгийн Монголчуудын холбоо Thursday, 28.03.2024, 16:57
Welcome Guest | RSS

Бүлэг

Сонирхолтой фото

Ярилцлага

Асуулга
Танилцах үдэшлэг
Total of answers: 21

Архив

Хэрэгцээт хаяг
  • Сонин унших

  • Дэлхийн монголчууд
  • Америк
  • Ирланд
  • Голанд
  • Австрали
  • Япон
  • Герман
  • Польш
  • Швед
  • Украин
  • Испани

  • Зочилсон

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    Main » 2010 » July » 1 » Ийм нэг сонирхолтой шүлэг байна.
    14:22
    Ийм нэг сонирхолтой шүлэг байна.
    Авилгалд чөдөрлөж,уясан монгол улсынхаа хөгжилөөр
    Ажилгүй болж ядуурсан ард олныхоо зовлонгоор
    Хууль нь гууль болчихсон монгол төрөөрөө
    Хулгайч луйварчид нь дэвших болсон гажуудлаар
    Төрөөс төрсөн тэрбумтнууд өөрсдөө
    Төрлөхөөсөө баян байсан юм шиг золигтохоор
    Төлөг хулгайлсан ядруу нь төмөр торны цаана насаа элээхээр
    Түмбумаар хулгайлсан нь төрийн түшээгээр дархлагдах алагчиллаар
    Би гоёх гэж монголдоо очих юм уу
    Ариа түрүүлж идэж ашигласан гэх нэгнийгээ
    Авилгалын загалмайлсан эцэгээр өргөмжилөгдсөнөөр
    Ардчилалтай,ардчилалгүй гэх намууд аль муугаа ил дуудалцавч
    Ар талдаа тэдний хэтэвчээрээ нэгдэж сүлбэлдсэнээр
    Эх орны баялагийг харийнханд өгчихсөний шанд өөрсдөө өртэй болдог
    Энэ засаг төрийн ноёдын нэмэлт ,хачиртай бизнесээр
    Эрлийз,хурлыз хэмээх гайтай нэгэн эдийн засагчийн
    Элгээр нь ард түмнээ хэвтүүлэх зорилгоо биелүүлсэн гавъяагаар
    би гоёх гэж монголдоо очих юм уу
    Эрдэм боловсролтой ,ухаантай нэгэн байвч
    Элсэх намын даргаа хахуулдаж,хүрээлэлд нь орохгүй бол
    Энэ цагийн өнгөнд алба хашдаггүй болсон журмаар
    Элдэв ажил хэрэг авилгагүй бүтдэггүй жишгээр
    Эд бараа нь хэдэн давхар ченжээр үнэ хөөрөгдөх тогтолцоогоор
    Эр,эмгүй архи, тамхинд донтогчид олширсоноор
    Эмс охидоос нь харийнханд худалдагдаж золиослогдохоор
    Энхрий бяцхан үрсээс нь траншейнд өсч,төрдөг болсоноор
    би гоёх гэж монголдоо очих юм уу
    Сонгууль болгоныг будлиантуулах туршлагатай
    Сонгомол хуйвалдаан зохион байгуулагчидаар
    Дийлдсэн нам хүчин нь хорсохдоо маргааш нь
    Дээрэм,самуун дэгдээчихээд ард нь нуугдаж үлдэхээр
    ХУ намынхан л авилгачид шүү миний ард түмээн
    Хурдан салгаж би чадна гэж хошгируулан ерөнхийлөгчөөр сонгогдоод
    Амлалт,дүгнэлт бүхэн минь андуу ташаа байдгийг минь мартаа юу
    Ардчилсан намд ч их байдагаа гээд авилгачидаар хүрээлүүлж даажигнахаар
    би гоёх гэж монголдоо очих юм уу
    Гадаад гүрнээс бадар барьж монгол улсаа өрөнд унагасныгаа
    Гавъяанд тооцдог болсон эрх баригчидаараа
    Гуйлагчин ядуу байдал нь намуудын сонгуулийн олз болдогоор
    Гудамжныхан шиг хэрэлдэх эрхэм гишүүдийн хэвлэлийнхэний олз болохоор
    Хавар болгоноор босч хөөрцөглөх
    Хаяж ч авч боломгүй улс төрийн хийрхэлээр
    Айл өрхийг хүртэл нам эвсэлээр талцуулан хагралдуулсан
    Алсын хорлолтой харийнханы дамжисан бодлогоор
    би гоёх гэж монголдоо очих юм уу
    Улаанбаатар хотын утаа тортог болсон агаараар
    Уушги, зүрхээ хордуулж өвчилүүлэхээр
    Уугуул хотын дарга,даамлуудын дээшээ дэвшдэг
    Уламжлал болж тогтсон авилгалын замаар
    Гудамж талбай,хүрээлэнд хаана ч хамаагүй
    МОРЬ ХАРЧИХДАГ гутамшигт эрх чөлөөгөөрөө
    Хаврын хавсарганаар тэр ялгадас нь
    Хамар ,амруу хийсч орж өвчин тараадагаар
    би гоёх гэж монгодоо очих юм уу
    Өвлийг өнтэй давж гарсны баяр цагаан сараа
    Өнөөгийн ноёд,баячууд түүнийг нь хувиргаж
    Өмч хөрөнгө,чинээгээ гайхуулах өдөр болгосноор түүнд нь
    Өндөр настан,ядуус нь чирэгдэж бие,сэтгэлийн зүдэргээ эдлэхээр
    Өвөл болдоггүй улиралтай орон шиг
    Өөр цагт нь найр наадмаар голцуу назгайрчихаад
    Өртэй юм шиг зуданд малаа өчнөөнөөр нь өгчихөөд
    Өрөвдөж,туслаарай гэх өнөөдрийн заримдаг малчинаар
    би гоёх гэж монголдоо очих юм уу
    Гурван жүнзийг заавал тогтоодог юм гэж нэгнийгээ шахсаар
    Гудамжны архичин болох замыг нь тавьдаг заншилаар
    Эртэй бяртай зарим заан, гарди нь улсын наадмаар
    Эвийг нь олоод тавын даваанаас мөнгө босгодог шившигээр
    Эрэмгий хурдан хүлгээ уралдуулахдаа ч зарим нь
    Эрч хүч оруулагч сэргээшээр сэлбэх шинэчиллээр
    Аргамагын нуруун дээр гарч үзээгүй шахам байж
    Алдарт,манлай уяач гэгдэх дээдсийн ичгүүртэй хүндлэлээр
    би гоёхгүй болохоор монголдоо очих гэж яараагүй юм уу ,үгүй ээ
    Уучилаарай уужим сэтгэлт ухаант түмэн минь ээ
    Уур бухимдлаа тэсгэлгүй гаргаж орхилоо шүү
    Угтаа би одоо ч нисээд хүрмээр байвч
    Уншиж судалсан,үзсэн харсан минь чамлагдаад байна.
    Төрж өссөн нутаг орондоо очилгүй яахав тэгэхдээ та нартайгаа хамт
    Төр бизнесийн олигархийг задлаж эрүүлжүүлэхээр очино
    Авилгалыг амаар биш бодитой устгалцахаар очино
    Албан тушаалд ашиглаж завшихаар орогсодыг зайлуулахаар очино
    Дээлтэй монголоо ажилтай,амар түвшин амьдруулахаар очино
    Дэлхийн шилдэг технологийг монголд нэвтрүүлэлцэхээр очино
    Нам эвсэл,жалга довны явцуурлыг устгалцахаар очино
    Найрагч Гүрбазар гавъяатынхаа гоёлоор гоёхоор би,бид удахгүй очиноо

    Чикаго хот 2010 он Л.Жаамаа хүний эмч ,өндөр настан

    Category: Мэдээ | Views: 912 | Added by: admin | Rating: 0.0/0
    Total comments: 1
    1 haliun  
    0
    Estoi mash goe duu bn shyleg bn . Tanai holbooniihond bayrlalaa. Ta byhneesee erch hychee selbej ubaa shyy mash ih bayrlalaa. Ajliin amjilt hysie. Tiim ee bid olztoi omogtoi erchtei hychtei eh orondoo ochnoo . Bidneer dutaj baigaag ni yrgelj mederdegee . bayrlalaa goe bn shyy goe duu shyleg bn bayrlalaa

    Name *:
    Email *:
    Code *:
    Calendar
    «  July 2010  »
    SuMoTuWeThFrSa
        123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031

    ЭСЯ

    Форум

    Цуглаан

    Эв нэгдэл холбоо

    Сэтгэ

    Жамуух хамтлаг

    Дэлхий


    Copyright MyCorp © 2024Site managed by uCoz