Бельгийн Монголчуудын холбоо Wednesday, 20.09.2017, 21:52
Welcome Guest | RSS

Бүлэг

Сонирхолтой фото

Ярилцлага

Асуулга
Танилцах үдэшлэг
Total of answers: 21

Архив

Хэрэгцээт хаяг
  • Сонин унших

  • Дэлхийн монголчууд
  • Америк
  • Ирланд
  • Голанд
  • Австрали
  • Япон
  • Герман
  • Польш
  • Швед
  • Украин
  • Испани

  • Зочилсон

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    Main » 2012 » May » 30 » Амьдрал: Болох ёстой юм болдгоороо болог!
    16:24
    Амьдрал: Болох ёстой юм болдгоороо болог!
        • Хувь тавилан чамд юу авчахыг чи таашгүй. Энэ бол "What to expect when you’re expecting” киноны уриа үг. Энэ киноны гол дүрийн бүсгүйчүүд болох Жей Ло, Брүүклин Дэкэр, Анна Кендрик, Элизабет Бэнкс, Камерон Диаз нартай амьдралд нь тохиолдсон хүсэл мөрөөдөл, урам хугаралт, аз жаргалтай мөчүүдийн талаар ярилцсан юм. /Redbook-5-р сарын дугаар/

     

    "What to expect when you’re expecting” кинонд хөхөөр хооллолтын мэргэжилтэн Венди /Элизабет Бэнкс/ хүүхдээ төрүүлэх гээд өвдөж байхдаа, нөхөр лүүгээ "Надад эпидурал тариадах!” гэж хашгирдаг хэсэг байдаг юм. Хэтэрхий их базлалтыг тэсч чадахгүйгээ мэдэрсэн тэрээр, өвчин намдаагчгүй, байгалийнхаа жамаар төрөх хүслээсээ татгалзах цаг ирснийг тэгэхэд ойлгожээ. Энэ бол киноны хамгийн бодит хэсгүүдийн нэг бөгөөд, амьдрал яг үнэндээ төлөвлөснөөр болох нь ховор гэдгийг харуулж байгаа юм. Хүүхэд олохгүй байна уу? Асуудалгүй ээ, хүүхэд үрчилж авах нь чиний бодож байгаагаас илүү хялбар. Төрөхөд бэлэн үү? Нүүрээ будаж, өсгийтэй гутлаа өмсөөд, сайн дүлээд л гүйцээ!

    Үгүй дээ, бодит амьдрал ийм биш, оддын хувьд ч мөн адил. Бидэнд өнөөдөр ярилцлага өгсөн 5 хатагтай тавуулаа амьдралын өөр өөр үе мөчлөг дээр явж байгаа бөгөөд одоогоор хоёр нь л ээж болсон юм. Тоглосон кинонууд нь ч, болзсон залуучууд нь ч үргэлж A зэрэглэлийнх байдаг 39 настай жүжигчин Камерон Диазын ойрын төлөвлөгөөнд лав хүүхэд байхгүй гэнэ. 3 жилийн өмнө теннисийн аварга Энди Роддиктэй гэрлэсэн жүжигчин Брүүклин Дэкэрийн хувьд одоохондоо эхнэрэээс ээж болохоос илүү, загвар өмсөгчөөс мэргэжлийн жүжигчин болох тал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байгаа аж. Харин 26 настай жүжигчин Анна Кендрик өөрийгөө хүүхэдтэй болоход хэтэрхий залуу гэж үздэг бөгөөд, 2009 онд Up In The Air киногоороо анх удаа Алтан Бөмбөрцгийн номинацид нэр дэвшсэнээсээ хойш маш завгүй яваа гэнэ. Харин хоёр ээж маань аль хэдийн айдгаа ардаа хийчихсэн бүсгүйчүүд юм. 42 настай Женнифер Лопез экс нөхөр Марк Энтонигоосоо салснаасаа хойш 4 настай ихэр Эммэ Макс хоёрыгоо ганцаараа өсгөж байгаа. Харин 38 настай Бэнкс хэдэн жилийн турш үр тогтоох эмчилгээ хийлгэсний хүчинд жилийн өмнө хүү Феликсээ төрүүлсэн. Тэдэнд бүх хариулт байхгүй, харин ч маш их асуулт байгаа, яг л бидэн шиг. Энд тэд хүүхэд төрүүлэх, төгс эрийг хайдаг зуршлаасаа салах, мөн хамгийн чухал нь аз жаргал руугаа ойртох талаар хууч хөөрсөн.

    Redbook: Та нарын хэн нэгэнд төдөн настайдаа гэрлэж хүүхэдтэй болно доо гэсэн бодол, төлөвлөгөө байсан уу?

    Камерон Диаз: Би л лав 21 нас хүрэхдээ хүнтэй гэрлээд хоёр хүүхэд гаргачихсан байна гэж боддог байсан. Надад ээжийнхээ амьдралын замыг дуурайх хэрэгтэй юм шиг санагддаг байлаа. Гэтэл миний карьер эхэлж, өмнө нь хийж үзэхийг хүсэх маш олон зүйл гарч ирсэн. Тиймээс миний гэр бүлийн мөрөөдөл аль эрт үед бүтэхгүй болчихсон. Тэрнээс хойш би амьдралынхаа өөр юунд ч тодорхой цаг хугацаа заахаа больсон.

    Брүүклин Дэкэр: Миний бодлоор болох ёстой юм болох цагтаа болдог. Намайг хүүхэдтэй болмоор байна гэж ярьж эхлэмэгц хүн болгон тэрнээс өмнө нөхөртэйгөө хоёулахнаа байх цаг хугацаагаа дахиад жаахан мэдрээд ав, ажил карьерээ өсгө, өөрийнхөө хүссэн амьдралаар амьдраад ав гэж хэлдэг. Би сувилагч ээжийнхээ дэргэд өссөн. Ер нь хүүхэд ээжийгээ ажиллаж байгааг харж өсөөд үлгэр дууриал авах хэрэгтэй. Гэхдээ яг одоогоор би жаахан хүлээхээр шийдээд байна.

    Анна Кендрик: Надад ямар ч таамаглал алга. Би энэ талаар бодож ч үзээгүй юм байна. Би дөнгөж саяхан 25 нас хүрсэн. Хүүхэдтэй болох ойрын төлөвлөгөөнд минь байхгүй. Өөрийгөө ч сайн арчилж тордож сураагүй явна шүү дээ!

    Redbook: Манай нийгэм бүсгүйчүүдийг хүүхэдтэй болохыг "шаардаж”, хүүхэд төрүүлээгүй бүсгүйчүүдийг зэмлэдэг болсон гэдэгтэй санал нийлэх үү?

    Брүүклин Дэкэр: Тийм ээ, үнэхээр тийм нэг утгагүй дарамт байдаг шүү. Би үүнийг шударга бус гэж боддог. Надад хүүхдэд хайртай боловч, одоохондоо өөрсдөө төрүүлэхийг хүсэхгүй байгаа олон найз бий, би тэдний үзэл бодлыг хүндэтгэдэг. Энэ бол хувь хүний өөрийн сонголт. Хүүхэдгүй эмэгтэйгээс "Чи хэзээ маамаалах юм?” гэж асуух нь бүдүүлэг хэрэг.

    Камерон Диаз: Олон хүмүүс намайг энэ насан дээрээ хэд хэдэн хүүхэдтэй байх боломжтой байсан гэж бодож байгаа байх. Гэхдээ одоогоор миний амьдралаас хүсэж байгаа зүйл тэр биш. Бид одоо ч тогтсон хэв маягтай амьдралын замаар явж байна. Хүн болгон бусдын бий болгосон нэг хайрцган дотор орох гэж хичээгээд л, хэрвээ тэр хайрцагнаас гадуур амьдраад байвал өөрсдийгөө хэвийн биш гэж андуурч, хийсэн сонголтондоо эргэлзэж эхэлдэг.

    Анна Кендрик: Би 22 настай байхдаа онгоцны буудал явахаар нэг таксинд суусан юм. Тэр таксины жолооч ах миний насыг сонсомогцоо дараагийн 2 жилийн дотор хүүхэдтэй болохгүй бол, хүмүүс чамайг ямар нэг талаараа асуудалтай гэж бодох болно хэмээн хэлж байсан. Тэр надад яагаад хүмүүс залуу байгаа дээрээ хүүхэд гаргах ёстой, тэгэхгүй бол хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй болох тухай бараг л бүтэн илтгэл тавьсан байх. Гэхдээ миний ээж аав настай хүмүүс, надад тэднийг хүндлэх сэтгэл төрдөг. Тэдэнд амьдралын талаарх арвин их туршлага бий.

    Redbook: Гэр бүлийн дарамт шахалтын хувьд юу гэмээр байна? Камерон, чамайг танай ээж хүүхэдтэй бол гэж хэлдэггүй гэж үү?

    Камерон Диаз: Манай ээж хэзээ ч тийм юм хэлэх хүн биш. Тэр намайг жаргалтай байхыг харвал л жаргалтай болох болно. Хэрэв гэрлэж хүүхэдтэй болохыг би өөрөө хүсээд байгаа хирнээ чадахгүй байвал, энэ үед харин ээж минь гуниглах байсан. Миний амнаас хэзээ ч би нөхөрт гармаар байна гэдэг үг гарч байгаагүй болохоор энэ талаар бид хоёр бараг ярилцаж ч үзээгүй.

    Redbook: Ээж болсон хоёр бүсгүйгээс асууя. Та хоёрын хувьд хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой нас гэж бий юу?

    Женнифер Лопез: Би багаасаа л хурдхан өөрийн гэсэн гэр бүлийг бий болгохыг хүсдэг байсан. Гэхдээ би гэрлээд гурван жил болсон ч хүүхэд олоогүй болохоор, нэг хэсэг энэ бүхэн болох ёсгүй юм байлгүй дээ гэж боддог байсан. Тэр үед би аавтайгаа ярьж байхдаа "Миний амьдрал магадгүй өөр зүйл рүү төвлөрөх учиртай байх” гэж хэлэхэд тэр "Яагаад хоёуланг нь хийж болохгүй гэж?” гэж хариулсан. Тэгээд л надад "Яагаад бид үргэлж ганцхан том зүйлийг л хийнэ гэж амьдардаг юм бол” гэсэн бодол төрсөн. Тэгээд л би энэ талаар бодохоо болиод байтал, сарын дараа жирэмсэлчихсэн. Урьд нь би "Хүүхэдтэй болмоор байна” гэж боддог байхад жирэмсэлдэггүй байсан хирнээ, зүгээр л хэзээ нэг өдөр над дээр үр минь ирнэ гээд итгээд орхисон чинь хүрээд ирсэн.

    Элизабет Бэнкс: Ямар нэг "зөв цаг”-ийг хүлээх хэрэггүй гэж бодож байна. Юуг нь хүлээх юм бэ? Хятадууд хэрвээ чи хүүхэдтэй болвол, хүссэн бүхэн чинь илүү хурдан биелэх болно гэж итгэдэг юм билээ.

    Redbook: Сайхан сонсогдож байна. Гэхдээ өдөр бүрийн амьдралдаа ядрах тохиолдол байдаг уу?

    Элизабет Бэнкс: Надад чөлөөт цаг гэж байдаггүй. Хэрэв чөлөөт цаг гарвал, тэр нь Феликстэй өнгөрүүлэх цаг байдаг.

    Женнифер Лопез: Миний "тайвшралын өргөө” бол миний банн. Баннанд хэвтэж байхдаа л би өөрөө өөртөө цаг гаргадаг. Ихэнхдээ 15-20 минут л үргэлжилдэг ч миний хувьд тэр мөч бүр яг диваажинд очсон юм шиг л байдаг. Тэнд байхдаа би хааяа дотроо бяцхаан залбирал үйлдэж, бурхан минь намайг өнөөдрийг давахад туслаач гэж хэлдэг.

    Redbook: Ээж болохын юу нь та хоёрыг ихэд цочирдуулж байсан бэ?

    Женнифер Лопез: Хүүхдүүдээ төрүүлсний дараах 7-10 хоногт "Би чинь яачихаад байгаа юм бэ” гэж өөртэйгөө ярьж байснаа санадаг юм. Би бухимдаж, гуниглаад, хүүхдүүд минь надад хайргүй юм шиг санагдаад л…Тэр үед би "What to expect when youre expecting” номыг уншиж байгаад, төрсний дараах 7-10 хоногт гормоны уналт болдог учраас гэнэт уйтгарладаг гэсэн байсан.

    Элизабет Бэнкс: Би "Hunger Games”-ын зураг авалтанд орох гээд, Феликсийг хэд хоног орхих хэрэгтэй болсон юм. Манай хадмууд бас нөхөр маань түүнийг асарч үлдсэн. Тэр үед хүү минь намайг байхгүй байгааг анзаарч байгаа болов уу гэж их санаа зовж байсан.

    Redbook: Шинэ аавуудын эрин бий болсон гэдэг яриа их гарч байгаа. Үнэн гэж бодож байна уу?

    Элизабет Бэнкс: Ээжүүдэд аавуудад байхгүй зөн совин гэж байдаг. Заримдаа манай нөхөр надаас "Феликсийг унтахаас өмнө би а, б, в-г хийсэн байх ёстой юу?” гэж асуухаар нь би "Асуух юу байна аа? Энийг чинь хэдэн сарын өмнө сурчихаагүй юм уу?” гэж хэлдэг.

    Женнифер Лопез: Эцэг эх байхын гол үүргүүдийг ээж нар гүйцэтгэдэг юм шиг санагддаг. Хүүхдээ өсгөхөд өөрөө оролцдог, эсвэл эхнэрүүд нь хүчээр оролцуулдаг нөхрүүд байдаг л даа. Заримдаа бүр юунд ч оролцдоггүй нөхрүүд хүртэл дайралддаг.

    Брүүклин Дэкэр: Надад ярих хувийн туршлага байхгүй л дээ. Гэхдээ миний дуулж байснаар, аав нар хүүхдээ төрснийх нь дараа харж байж л аав болдог, харин ээж нар гэдсэндээ хүүхэд олсон цагаасаа л аль хэдийн ээж болчихдог гэсэн. Намайг жирэмсэн болчихоод тогтворгүй аашилж, шөнийн 12 цагт зайрмаг нэхэж байсан ч надтай хамт байх тийм хүнтэй би учирсан. Эндиг өөрийнхөө нөхөр болох хүн гэдгийг би нэг их удалгүй таньсан. Учир нь түүнийг хараад л би ямаршуухан аав болохыг нь мэдсэн юм.

    Redbook: Жирэмсний тогтворгүй ааш зан, өвдөлт чилэлт болгоныг тэсвэрэлэхэд эрчүүдэд хэцүүхэн байдаг. Та хоёрыг жирэмсэн байх үед нөхрүүд чинь яадаг байсан бэ?

    Женнифер Лопез: Мэдээж асуудалтай байсан л даа. Гэхдээ өөрийнх нь хүүхэд миний гэдсэнд байгаа гэж бодохоор, түүний хувьд бүх юм нэг л ид шидийн санагдаж байсан гэсэн. Гэхдээ бодит үнэнийг хэлэхэд ихэнх эрчүүд хурдхан чамайг буцаад гуалиг болж, өмнө нь дурласан тэр эмэгтэйн төрхөндөө ороосой л гэж хүсдэг.

    Redbook: Хүүхэд өсгөх хэцүү гэж зарим хүмүүс ярьдаг юм. Хир санал нийлэх вэ?

    Камерон Диаз: Би нэг удаа New York сэтгүүл дээрээс "Би хүүхдүүддээ хайртай, гэхдээ энэ амьдралаа үзэн ядаж байна” гэсэн гарчигтай нийтлэл уншиж байсан юм байна. Хүүхдүүдээ аз жаргалтай хүн болгож өсгөнө гэдэг маш чадвар шаардсан зүйл. Ингэхийн тулд маш олон зүйлийг золиослох шаардлагатай болно. Бид бол "Эмэгтэй хүн бүхнийг чадна” гэсэн уриатай феминизмийн эрин үеийн хүмүүс. Гэвч аажимдаа эмэгтэйчүүд "Хүлээгээрэй, бүхнийг хийх чинь маш хэцүү юм байна” гэж бодож эхэлсэн. Эмэгтэй хүн хүүхдийн тал дээр ямар ч сонголт хийсэн, учир шалтгаан байж л таараа. Хүний өөрийн сонголтонд зөв буруу гэсэн үнэлгээ өгөх боломжгүй гэж би үздэг.

    Redbook: Ээж болсон хоёр бүсгүйгээс асууя. Та хоёрын хувьд сайн сайхан зүйлс нь илүү олон байдаг ч, заримдаа бүгдийг зохицуулах гэж туйлдсандаа зүгээр л уйлчихмаар санагдаж байсан уу?

    Женнифер Лопез: Бараг л дандаа тэгдэг. Эцэг эх байхтай цуг байнгын түгшүүр хүрч ирдэг гэж хэлж болно. Тэр түгшүүр хэзээ ч арилахгүй. Хүүхэдгүй эмэгтэйчүүд амьдралд илүү тайван, чөлөөтэй ханддаг гэж бодож байна. Хүүхэдтэй болоод ирэхээр өөртөө тавих хориг илүү ихэсдэг. Гэсэн хэдий ч, тэднээрээ хайрлуулж байгаагаа мэдрэх нь сэтгэлийн бүх орон зайг дүүргэдэг. Хүүхдүүд эцэг эхээ хувь хүнийх нь үүднээс өөрчилж, хүмүүжүүлж, сэтгэл зүрхний чинь хаалгыг нээж өгдөг.

    Элизабет Бэнкс: Хүүхэдтэй болох нь амьдралыг хэрхэн өөрчилдөг талаар бид бүгд үргэлж ярьдаг хирнээ, бүрэн дүүрэн тусгаж авдаггүй. Би гэрлэхээсээ өмнө "Энэ хүнтэй удаан хамт байгаад үзчихсэн юм чинь, юу л тэгтлээ өөрчлөгдөв гэж дээ” гэж бодсон. Гэтэл гэрлээд ирсэн чинь бүх зүйл шал өөр, илүү сайхан болсон. Хүүхэдтэй болмогц, тэд амьдралын чинь цорын ганц утга учир, анхаарах зүйл болж хувирдаг ч үүний ачаар аз жаргалыг мэдрэх орон зай маань илүү их тэлсэн.

    Redbook: Эндээс амьдралыг таахын аргагүй гэдэг нь улам бүр батлагдаж байх шив?

    Камерон Диаз: Юу ч төлөвлөсөн бай, хувь заяа чамд юу авчрахыг чи таахгүй. Тиймээс хамгийн чухал нь юуг ч битгий төлөвлөж, товлож, хүсэн хүлээ. Тэгвэл чи төсөөлж чадахаасаа хавьгүй илүү боломжуудыг амсах болно.

    Чи хүүхэдтэй болох тал дээр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй юу? Эсвэл юуг ч төлөвлөхгүй байхыг илүүд үздэг үү?

    Category: Мэдээ | Views: 199 | Added by: konan | Rating: 0.0/0
    Total comments: 1
    1  
    AFAIC tha'ts the best answer so far!

    Name *:
    Email *:
    Code *:
    Calendar
    «  May 2012  »
    SuMoTuWeThFrSa
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031

    ЭСЯ

    Форум

    Цуглаан

    Эв нэгдэл холбоо

    Сэтгэ

    Жамуух хамтлаг

    Дэлхий


    Copyright MyCorp © 2017Site managed by uCoz