Бүлэг |
|
|
Сонирхолтой фото |
|
|
Ярилцлага |
|
|
Асуулга |
|
|
Архив |
|
|
Зочилсон |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
|
Main » 2009 » June » 19 » Өсвөр насны сагсан бөмбөгийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн
21:31 Өсвөр насны сагсан бөмбөгийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн |
Франц улсад өсвөр насны сагсан бөмбөгийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн 5сарын 30,31 ба 6сарын 1-ний өдрүүдэд 13 орны 20 баг хүрэлцэн ирж оролцсон байна. Анх европын орнуудын дунд зохиогддог байсан бол сүүлийн жилүүдэд Америк, Африк, Оросын баг тамирчид оролцдог болсноороо олон улсын чанартай болж өргөжсөн байна. 27 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд Бельги улсыг төлөөлж Брюсель хотын сагсан бөмбөгийн “FRESH AIR” клуб амжилттай оролцсон бөгөөд тус багт 4 дахь жилдээ хичээллэж буй тамирчин Баярын Эгшиглэн “Өсөх ирээдүйтэй тамирчин” цом, дурсгалын зүйлээр шагнуулж гялалзсан амжилттай тоглолт үзүүлсэн байна. Тэмцээний тэргүүн байрны төлөөх тоглолт Франц-Литва багуудын дунд хурц өрсөлдөөнтэй болж Литвагийн баг тэргүүн байрын эзнээр тодров. Олон улсын чанартай тэмцээнээс өсөх ирээдүйтэй тамирчин цомын эзэн болсон Б.Эгшиглэнд ирээдүйд Монголын нэрийг дуурсгасан дэлхийд алдартай од болон гялалзахыг хүсэн ерөөе.
|
Views: 666 |
Added by: mondo
| Rating: 0.0/0 |
|
|
Calendar |
|
|
ЭСЯ |
|
|
Форум |
|
|
Цуглаан |
|
|
Эв нэгдэл холбоо |
|
|
Сэтгэ |
|
|
Жамуух хамтлаг |
|
|
Дэлхий |
|
|
|